БИДНИЙ ЗОРИЛГО
mnNOG (Mongolian Network Operators’ Group) нь сүлжээний инженер, техникийн мэргэжилтнүүдийг сүлжээ, аюулгүй байдал болоод интернэт сүлжээний бусад технологиудын талаар сургалт болон мэдлэг туршлага солилцох үйл ажиллагаагаар хангах зорилготой бий болсон мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийн ашгийн төлөө бус нэгдэл юм. Австрали, Япон, Сингапур, Энэтхэг, Бутан зэрэг Ази Номхон далайн бүсийн болон дэлхийн ихэнх улс орнуудын NOG(network operators group)-ууд дунджаар 10 гаруй жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулан мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбарынхаа хөгжлийг дэмждэг ажээ.
Бид сургалт, уулзалтууддаа олон улсын болон дотоодын өндөр туршлага мэдлэгтэй мэргэжилтнүүдийг урин оролцуулж, тэдний тэргүүн туршлагууд (BCP), сүүлийн үеийн шинэлэг мэдлэг мэдээллийг Монгол инженер мэргэжилтнүүддээ хүргэхийг зорих болно. Мөн бид APNIC, NSRC зэрэг олон улсын интернэтийн судалгаа, мэдээллийн төвүүдийн
мэргэжилтнүүдтэй нягт хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ нь mnNOG форумын гол зорилтууд
болох салбарынхаа боловсон хүчний мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, гадаад орнуудын инженер
мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах бодит боломжуудаар хангаж дэмжихэд тогтвортой түлхэц
болох юм.
MNNOG1 ФОРУМЫН ИВЭЭН ТЭТГЭЛЭГИЙН МЭДЭЭЛЭЛ
Бидний үйл ажиллагааг дэмжих хэд хэдэн боломжууд бий.
1. Стандарт ивээн тэтгэлэг буюу доор үзүүлсэн багцуудын дагуу тодорхой мөнгөн дүнгээр
ивээн тэтгэх.
2. Бусад ивээн тэтгэлэг буюу форум зохион байгуулагдах байр талбайг интернэт
сүлжээгээр хангах, форумын үед ашиглагдах тоног төхөөрөмжөөр хангах, өдрийн хоол,
цайны завсарлага, кофены булан, оройн арга хэмжээг ивээн тэтгэх, багш сургагчдын
байр, хоолыг даах зэрэг ямар ч төрлөөр бидний ажлыг дэмжих боломжтой.
Та бүхний үзүүлэх ивээн тэтгэлэг нь mnNOG1 чуулга уулзалтыг зохион байгуулах, байр
талбайн төлбөр, олон улсын багш сургагчдыг урьж авчрах зэрэгт зарцуулагдах болно.
Хэрэв та манай mnNOG1 арга хэмжээг дэмжих, ивээн тэтгэх хүсэлтэй бол 2019 оны 8-р
сарын 1-ний дотор зохион байгуулах хорооны coord@nog.mn цахим хуудас руу ИВЭЭН ТЭТГЭХ
МАЯГТ-ыг бөглөн ирүүлнэ үү.