mnNOG(Mongolian Network Operators Group)-ийн Хөтөлбөрийн комисс “Монголын Сүлжээний Операторуудын Анхдугаар Чуулган” уулзалтанд илтгэл тавих хүсэлтэй хүмүүсийг урьж байна. Уг чуулган 2019 оны 9-р сарын 16-ны Даваа гаригт Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Үүнд:
ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ | НЭЭГДСЭН |
Хурлын тойм хөтөлбөр нийтлэгдэх хугацаа | 2019 оны 8-р сарын 16 |
Илтгэл тавих санал хүлээн авах сүүлийн хугацаа | 2019 оны 8-р сарын 15 |
Дэлгэрэнгүй хөтөлбөр нийтлэгдэх хугацаа | 2019 оны 9-р сарын 2 |
Илтгэлийн материал бүрэн эхээр хүлээн авах сүүлийн хугацаа | 2019 оны 9-р сарын 15 |
ИЛТГЭЛИЙН СЭДВҮҮД ДАРААХ ХОЛБООСООР ОРЖ ИЛТГЭЛЭЭ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ:
https://papers.apia.org/user/login.php?event=93
Хуралд тавигдах илтгэлүүдийг сонгон шалгаруулахдаа илтгэл тавих санал илгээсэн дарааллыг харгалзан үзэхийг анхаарна уу.
Мөн mnNOG дээр танилцуулах илтгэлд ямар нэгэн ашгийн төлөө зорилго бүхий (маркетинг, борлуулалт болон борлуулагчийн) мэдээлэл оруулахгүй байхыг хатуу анхааруулж байна.
ИЛТГЭЛИЙН СЭДВҮҮД:
Интернет ашиглалт, үйл ажиллагаа, судалгаатай холбоотой сэдвээр хэлэлцүүлэг хийхийг уриалж байна. Дор жишээ болгож зарим түгээмэл сэдвүүдийг орууллаа. Илтгэл нь сүлжээ, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулагдсан агуулгатай байх бөгөөд 25 минутаас хэтрэхгүй байна.
- IPv4 / IPv6 замчлал, түүний үйл ажиллагаа
- IPv6 хэрэгжүүлэлт ба шилжилтийн технологиуд
- Интернетийн суурь сүлжээний үйл ажиллагаа
- ISP ба Carrier үйлчилгээ
- IXP болон Peering
- Интернет сүлжээний үйл ажиллагаа, суурилуулалтын судалгаа
- Програм хангамжид суурилсан сүлжээ (SDN) / Виртуалчлал
- Сүлжээний аюулгүй байдлын асуудлууд (NSP-SEC, DDoS, Anti-Spam, Anti-Malware)
- DNS / DNSSEC
- Хандалт болон дамжуулалтын сүлжээний технологиуд (Оптик кабель, DSL, LTE/5G, утасгүй сүлжээ, хотчилсон этернет, хэсэгчилсэн замчлал)
- Контент ба үйлчилгээ хүртээлт (мультикаст, дуу, дүрс, видео, телефон утас, тоглоом) болон үүлэн тооцоолол.
ИЛТГЭЛ ИЛГЭЭХ ЖУРАМ:
Илтгэл тавих санал илгээхдээ ноорог слайдаа PDF файл хэлбэрээр ЗААВАЛ хавсаргана уу. Слайдаа илгээгээгүй тохиолдолд бид уг илтгэлийг шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаараарай. Дуусаагүй буюу үргэлжилж байгаа ажил, судалгааны илтгэлээ хамгийн сүүлийн үеийн явцын талаарх өгөгдөл мэдээлэлтэйгээр илгээж болно.
mnNOG1 чуулган Монгол хэлээр зохион байгуулагдах ба илтгэлүүдийг Монгол, Англи аль ч хэлээр хүлээн авах боломжтой. Гадаад орноос оролцох мэргэжилтэн судлаачид Англи хэл дээр илтгэл тавина.
Та бүхнийг “Монголын Сүлжээний Операторуудын Анхдугаар Чуулган” (МNNOG) уулзалтанд идэвхтэй оролцоно хэмээн найдаж байна.
Улаанбаатар, Монгол улс.
Та бүхэнд амжилт хүсье!
Батбаатарын Баасандорж болон Филипп Смит
mnNOG Хөтөлбөрийн Хороо
______________________________
MN-pc mailing list
MN-pc@nog.mn
https://mailman.apnic.net/mail