MNNOG-1 2019 тэтгэлэгт хөтөлбөр

Бид та бүхэндээ MNNOG-1 2019 хурал, сургалтанд хамрагдах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байгаагаа сонордуулахдаа нэн таатай байна. Та бүхэн уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээнэ үү.

Тэтгэлэгийн зорилго: 

Уг хөтөлбөр нь улсынхаа мэдээлэл холбооны салбарт хувь нэмрээ оруулах, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус болон хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой болно.

MNNOG-1 2019 хурал, сургалтанд оролцсоноор:

Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт ажиллаж, мэргэшиж буй мэргэжил нэгт нөхөдтэйгөө технологийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал бодлоо хуваалцаж, туршлага судлах, заавар зөвөлгөө авах, гадаад дотоодын экспертүүдийн мэргэжлийн сургалтанд сууж шинийг сурах, мэдлэгээ бататгах өргөн боломжуудыг нээж өгөх юм.

Тэтгэлэгтэй холбоотой чухал огноо:

  • 2019/06/25 Хүсэлт хүлээж авах /online registration via www.nog.mn/
  • 2019/08/16 Хүсэлт хүлээж авах сүүлийн хугацаа
  • 2019/08/19 Шалгаруулалт хийх
  • 2019/08/30 Мэдэгдэл илгээх, холбоо барих
  • 2019/09/06 Баталгаажуулалт хүлээн авах сүүлийн хугацаа

Тэтгэлгийн багц

  • Хурлын бүртгэлийн төлбөр болох 50000₮ чөлөөлөх
  • Сургалт семинарын төлбөр болох 200000₮ чөлөөлөх
  • Хурал болон сургалтын үеэрх олон нийтийн арга хэмжээнд үнэ төлбөргүйгээр оролцох эрх
  • Тэтгэлэг/Гарын мөнгө 100000₮

Хэрхэн сонгох вэ?

Зохион байгуулалтын хороо нь илгээсэн хүсэлт бүртэй сайтар танилцан шалгаруулалтыг хийх бөгөөд дараах болзол хангасан тэтгэлэг горилогчдод давуу тал олгоно.

Үүнд:

Алслагдсан бүс нутагт амьдардаг, мэдээлэл холбоо, сүлжээний чиглэлээр ажилладаг, өөрийн мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах сонирхолтой, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй инженер техникийн ажилчид эсвэл тухайн чиглэлээр суралцдаг оюутан залуус багтана.

Хүсэлт гаргагчдаас сонгогдсон хүмүүсийн жагсаалтыг NOG.MN вэб сайт болон MNNOG facebook хуудсаар зарлан мэдээлэх түгээх болно.

 

МАЯГТ БӨГЛӨХ